Scroll to top

Мэдээ, мэдээлэл

НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ СУРАГЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

Үеийн нөхдөө манлайлан суралцаж, олон улсын болон улсын олимпиад, уралдаанд өндөр амжилт гарган, эрдэм мэдлэг, авьяас чадвараараа шалгарсан нэр бүхий сурагчдыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит “ШИЛДЭГ СУРАГЧ” шагналаар шагнаж, урамшууллаа.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН НЭРЭМЖИТ “ШИЛДЭГ СУРАГЧ” ШАГНАЛААР ШАГНАГДСАН СУРАГЧДЫН НЭР:

• Нийслэлийн ерөнхий боловсролын Шинэ монгол Харумафужи сургуулийн сурагч Болдын Эрмүүнболд / Улсын Химийн олимпиадын аварга/

• Нийслэлийн ерөнхий боловсролын Байгаль-Эх лицей ахлах сургуулийн сурагч Гэсэрийн Ирээдүй / Улсын Биологийн олимпиадын аварга/

• Нийслэлийн ерөнхий боловсролын Сант сургуулийн сурагч Дэлгэрдалайн Энэрэлт /Улсын Математикийн олимпиадын аварга, Олон улсын Мэдээллийн технологийн олимпиадын хүрэл медаль/

• Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн сурагч Баярын Бэлгүтэй /Нийслэлийн Математикийн олимпиадын аварга/

• Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч Мөнхтулгын Мөнх-Оргил /Улсын Физикийн олимпиадын аварга/

• Нийслэлийн ерөнхий боловсролын “Нэст эдүкэйшн” сургуулийн сурагч Хурцбилгүүний Онолт /Улсын Мэдээллийн технологийн олимпиадын аварга/

• Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч Золбаярын Уулбулаг /Улсын Англи хэлний олимпиадын аварга (энгийн)/

• Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ Монгол” сургуулийн сурагч Ганзоригийн Номин /Улсын Англи хэлний олимпиадын аварга (гүнзгий)/

• Нийслэлийн ерөнхий боловсролын 40 дүгээр сургуулийн сурагч Чакержаны Мариям /Улсын Орос хэлний олимпиадын аварга (энгийн)/

• Нийслэлийн ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн сурагч Лхамчинжавын Мишээл /Улсын Орос хэлний олимпиадын аварга (гүнзгий)/

• Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ Монгол” сургуулийн сурагч Орхонхүүгийн Анар /Улсын техник технологийн олимпиадын тэргүүн байр, алтан медаль/

• Нийслэлийн ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн сурагч Чинзоригийн Энхзаяа /Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 3 дугаар байр/

• Нийслэлийн ерөнхий боловсролын Орчлон сургуулийн сурагч Анарын Амартүвшин Олон улсын Химийн олимпиадын хүрэл медаль

• Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн сурагч Хавалболотын Нурсолтан /Олон улсын математикийн “АМО” олимпиадын хүрэл медаль