Scroll to top

Мэдээ, мэдээлэл

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН СПОРТЫН 5 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Нийслэлийн боловсролын байгууллагын удирдах ажилтнуудын хамтын ажиллагааг сайжруулж, биеийн тамир спортыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор тэргүүлэгч баг хамт олныг шалгаруулж туршлага солилцох зорилгоор нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын дунд спортын 5 төрөлт тэмцээнийг зохион байгуулж байна. Үүнд: Гар бөмбөг, Сагсан бөмбөг, Дартс, Биллиард, Шатар гэсэн төрлүүдээр “Улаанбаатар хот дахь Канад сургууль”-ийн спорт зааланд хүч тэнцүү өрсөлдөж спортын нөхөрсөг тэмцээн үргэлжилсээр байна. Энэхүү тэмцээн нь жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил Нийслэлийн Боловсролын газар зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.