Scroll to top

Мэдээ, мэдээлэл

НИЙСЛЭЛИЙН СУРГУУЛИУДЫН ХҮҮХЭД ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Сургуулийн орчинд хүүхэд хөгжил, хамгааллын үйл ажиллагааг эрчимжүүлэх, нийгмийн ажилтнуудын сайн туршлагыг түгээх, хэрэгжүүлж буй онцлог ажлыг хуваалцах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, нийгмийн ажлын үйлчилгээг хүргэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, үр дүнг хэлэлцэх зорилгоор 9 дүүргийн төрийн болон хувийн хэвшлийн 268 сургуулийн 285 нийгмийн ажилтнуудыг оролцуулж зохион байгууллаа.

Тус тайлант хэлэлцүүлэг нь:

Хөгжил, төлөвшлийн судалгаа, оношилгоо хийсэн ажлын үр дүн, түүнд суурилсан хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлсэн үйлчилгээ

Хүүхэд хамгааллын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн онцлог ажил

Хүүхдийн хөгжлийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн онцлог ажил

Нийслэл, дүүргээс хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөрийн хэрэгжилт

Хүүхдийн өөрөө удирдах байгууллагатай ажилласан байдал

Анги удирдсан багш нартай ажилласан байдал

Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд чиглэсэн ажил

Хамтарсан багт оролцоог хангаж ажилласан байдал

Мэргэжлийн ур чадвар, мэдлэгээ нэмэгдүүлж хөгжүүлж буй байдал гэсэн чиглэлүүдээр явагдаж, үйл ажиллагаагаа дүгнэлээ. Ерөнхий боловсролын сургалтын байгууллагын 2024 оны гүйцэтгэлийн үнэлгээгээр суралцагчийн хөгжил, хамгааллын нийслэлийн дундаж үзүүлэлт өмнөх оноос 5.4 хувиар өсөж 90.8 хувийн үзүүлэлтэй байна. Цаашид сургуулийн орчинд хүүхэд хөгжил, хамгааллын үйл ажиллагаа, үйлчилгээг чанаржуулж, бодлого, хөтөлбөрийн уялдаа холбоог хангаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг тогтмол хэрэгжүүлж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлж ажиллана.