Scroll to top

Мэдээ, мэдээлэл

НИЙСЛЭЛИЙН СӨББ-ЫН БАГШ, АРГАЗҮЙЧДИЙН ГРАФИКТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, арга зүйчдийн графикт сургалт батлагдсан хуваарийн дагуу 2025 оны 02 дугаар сарын 20, 21-ний өдөр зохион байгууллаа. Сургалтад орон нутгийн өмчийн 316, хувийн өмчийн 339, нийт 655 цэцэрлэгийн 360 арга зүйч танхимаар, 4471 багш цахимаар хамрагдсан. Сургалтыг Нийслэлийн Боловсролын газрын Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн З.Болормаа, Ц.Оюу-Эрдэнэ нар доорх сэдвээр удирдан зохион байгууллаа.

-Хэл яриа сургалтын чиглэлийн онол, арга зүй

-Байгаль, нийгмийн орчин сургалтын чиглэлийн онол, арга зүй

-Боловсролын сайдын 2025.01.22-ны өдрийн А/25 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт “Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны мэргэжлийн хөгжлийн үйл ажиллагааны журам” хоёрдугаар хавсралт “Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх журам”

-Цаг үеийн асуудал

Сургалтад:

Архангай аймгийн “Үндэсний шагайн наадгай”-г өвлөн уламжлагч лам: Х.Батбаяр (Монгол ардын шагайн наадгайгаар хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх нь)

БЕГ-ын Цахим шилжилт статистикийн газрын дарга: Б.Дэмиддорж

БЕГ-ын Цахим шилжилт статистикийн газрын ахлах мэргэжилтэн: Д.Алтантуяа нар (А/60 дугаар тушаалын хэрэгжилт)-ийн талаар мэдээлэл танилцууллаа.