Scroll to top
Scroll to top
Дэлхийн нийгмийн ажлын өдрийг угтан Нийслэлийн ерөнхий боловсролын Сургуулийн Нийгмийн Ажилтнуудын ээлжит сургалт 2025 оны 3 дугаар сарын 17-нд Баянгол дүүргийн 184 дүгээр сургууль дээр зохион байгуулагдлаа.
Тус сургалтаар НБГ-ын хүүхдийн хөгжил, хамгаалал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Мөнх-Эрдэнэ “Хүүхдийн эрх, хамгааллын тухай хууль тогтоомжийн хэрэгжүүлэлтийг эрчимжүүлэх нь”,
МУБИС-ын Нийгмийн ажил, арга зүйн тэнхимийн ахлах багш М.Нямдорж “Нийгмийн ажлын хөгжлийн орчин үеийн чиг хандлага, сургуулийн нийгмийн ажлын хөгжил”,
МУБИС-ын Нийгмийн ажил, арга зүйн тэнхимийн эрхлэгч, Доктор, дэд профессор Т.Цэндсүрэн “Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих арга зүй”,
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Б.Ариунтөгс “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг” гэсэн сэдвүүдийн хүрээнд зөвлөгөө, мэдээллийг хийлээ. Мөн Нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд 1-2 дахь жилдээ ажиллаж буй Нийгмийн Ажилтнууддаа Нийслэлийн Ерөнхий Боловсролын Нийгмийн Ажилтнуудын холбооны тэмдэгийг гардуулж өгөв.
Нийслэлийн Ерөнхий Боловсролын Нийгмийн Ажилтнуудын Холбооноос зохион байгуулсан “Нийгмийн ажилтандаа баярлалаа” нөлөөллийн ажлын уралдаанд байр эзэлсэн хүүхдийн оролцооны байгууллагын сурагчдад шагналыг гардууллаа.
Тэргүүн байр- НЕБ-ын 29 дүгээр сургуулийн Сурагчдын өөрөө удирдах зөвлөл
Дэд байр- НЕБ-ын 97 дугаар сургуулийн Хүүхдийн өөрөө удирдах зөвлөл
Гутгаар байр-НЕБ-ын 119 дүгээр сургуулийн Охидын зөвлөл тус тус шалгарлаа.
Сургуулийн нийгмийн ажилтнууддаа мэргэжлийн баярын өдрийн мэнд дэвшүүлье.