Scroll to top

Мэдээ, мэдээлэл

БИЕ ДААЛТЫН 7 ХОНОГ

ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН

 Сургууль

 Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийж, бэлэн байдлын төлөвлөгөө боловсруулна.

 Аюулгүй амьдрах ухаан сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд ахиц гарна.

 Гамшгийн эрсдэлийг бууруулахад бүх талын оролцоо нэмэгдэнэ.

 Суралцагч

 Аюулгүй байдлын мэдлэг нэмэгдэж, гамшиг, ослын үед өөрийгөө болон бусдыг хамгаалах чадвар эзэмшинэ.

 Анхны тусламж үзүүлэх, бие даан шийдвэр гаргах, багаар ажиллах ур чадвар хөгжиж, оролцоо сайжирна.

 Эцэг эх, асран хамгаалагчид

 Гэр бүлийн орчны аюулгүй байдлыг сайжруулах, гамшгийн эрсдэлийг бууруулах хандлага төлөвшинө.

 Хүүхдийнхээ аюулгүй байдалд илүү анхаарч, хамтын оролцоо нэмэгдэнэ.