Scroll to top

Мэдээ, мэдээлэл

STEAMEX АРГА ХЭМЖЭЭНИЙ HANDS-ON 360 WORKSHOP-Д УРЬЖ БАЙНА

"Hands-On 360" – Багшийн STEAM ур чадварыг хөгжүүлэх арга хэмжээ!

Багш нарын STEAM боловсрол олгох арга зүйг сайжруулах зорилгоор бид салбарын туршлагатай төлөөлөгчдийн туршлага болон шинэ зууны хүүхдүүдэд хэрэгтэй ур чадваруудыг хэрхэн сонирхолтой аргаар туршилтад суурилан хүргэх бодит практик ур чадварыг эзэмшүүлэх хөтөлбөрийг санал болгож байна.

Хөтөлбөрийн агуулга:

- Туршлагатай салбарын төлөөлөгчид: Багш нарын туршлагаас суралцах илтгэлүүд.

- STEAM-н талаарх хэлэлцүүлэг: STEAM болон Шинжлэх ухааны боловсролын талаар нээлттэй яриа.

- Hands-On 360 workshop: Гарын доорх материал ашиглан бүтээлч туршилт хийх практик сургалт.

Оролцсон багш бүрд:

- Туршилтын хэрэглэгдэхүүн бүхий хайрцаг болон

- Сертификат олгогдоно.

- Оролцсон багш бүр Шинжлэх ухаанч багш нарын бүлгэмийн гишүүн болох юм.

ХЭЗЭЭ : 4 дүгээр сарын 11-ндХААНА: Zaisan Hill Event Hall

STEAM боловсролын талаар шинэ мэдлэгтэй болж, практик туршилт хийх гайхалтай боломжийг бүү алдаарай!

Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/XaprdFJn8HSv9dHKA

Утас: 7509-9966