Scroll to top
Scroll to top
World Dream School NGO Нийслэлийн Боловсролын газар , Франц улсын Боловсрол Соёлын нийгэмлэг Novis education& co-той хамтран ажиллаж хамтын ажиллагааны "Загвар сургуулиудыг" бэлтгэн гаргаж , урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүлэхээр боллоо.
Уулзалтад тус нийгэмлэгийн Ерөнхийлөгч Мартин Инак, Парис дахь Европын Монгол соёлын төвийн Тэргүүн Б.Базаррагчаа , Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, гадаад харилцааны мэргэжилтнүүд оролцлоо.
Суралцагч, багшийн соёлын солилцоо, урлагаар дамжуулан бусад улс орны туршлагаас суралцах, өөрийн улс орны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Парис хотыг тойрсон 7 хотоор "Аз жаргалын эрэлчин" хүүхдийн дуудалт жүжгээ танилцуулахаар нийслэл улаанбаатар хотоос эхний 4 авьяаслаг суралцагч Франц улсыг зорих гэж байна.
Боловсрол бол хил хязгааргүй нөхөрлөл