Scroll to top
Scroll to top
Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр 2025 оны 04 дүгээр сарын 16-наас 22-ны өдрүүдэд “Улаанбаатар хотын циркийн өдрүүд” Сүхбаатарын талбайн том асарт зохион байгуулагдлаа.
Жил бүрийн 04 дүгээр сарын гурав дахь 7 хоногийг “Дэлхийн циркчдийн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан Монако вант улсын “Монте Карло”, Францын “Дюмон”, БНХАУ-ын “Ухань, Учао” циркийн тэмцээнүүдийн тэргүүн, мөнгө, хүрэл шагналт, 130 гаруй уран бүтээлчид 21 удаагийн тоглолтоор нийслэлчүүдэдээ циркийн үзүүлбэр толилуулаа.
Цирк нь бага балчраас настан буурал хүртэл хэн ч хараад ойлгох эр зориг, авхаалж самбаа, сэтгэл зүйн гайхамшигт урлаг юм. Хүүхдэд циркийн урлагийг таниулах, тэднийг соён гэгээрүүлэх зорилгоор зохион байгуулагдсан 7 өдрийн 14 удаагийн тоглолтод нийслэлийн 8 дүүргийн ерөнхий боловсролын 140 сургуулийн 365 бүлэг, 9855 суралцагч, 2172 эцэг эх, асран хамгаалагч харгалзан дэмжигч, 1225 багш хамрагдсан байна.