Scroll to top

Мэдээ, мэдээлэл

“ГЭРЭЛТ VI” ТӨСӨЛД ХАМРАГДАХЫГ УРЬЖ БАЙНА

Оюу толгой компанийн санхүүжилттэй, өсвөр үеийнхний эрүүл мэндийг дэмжих ГЭРЭЛТ төсөл нь 6 дахь жилдээ буюу 2025-2026 оны хичээлийн жилд Баянзүрх дүүрэгт дахин хэрэгжихээр боллоо.

 Төсөлд хамрагдсанаар дараах боломжууд олгогдоно:

 Сэтгэл зүйн зөвлөгөө, нөхөн үржихүйн сургалтын зориулалттай хоёр танхим байгуулж иж бүрэн тохижуулна

 Сургуулийн сэтгэл зүйчдийн чадавхыг бэхжүүлнэ

 Сэтгэл зүйн ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөөг хэрэгжүүлнэ

 Сэтгэл зүй, нөхөн үржихүйн чиглэлээр цогц сургалтууд зохион байгуулна

 Эрүүл мэндийн клуб байгуулна

 Нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдээлэл түгээх 25 “Үе тэнгийн зөвлөгч”-ийг чадавхжуулна

 Сурагчдад Жиү жицү спортоор хичээллэх боломжийг бүрдүүлнэ

 Хэрэглэж байсан компьютер болон модны суулгац хандивлана

Сонгон шалгаруулалт:

Баянзүрх дүүргийн улсын ерөнхий боловсролын сургуулиудаас 4 сургуулийг сонгон шалгаруулна.

 Сонгон шалгаруулалтад хэрхэн оролцох вэ?

 Дараах линкээр орж шалгаруулалтын маягтыг татан авна уу:

 https://drive.google.com/.../1pAN5DOotsgMO...

 Сургуулийн мэдээллээр бүрэн бөглөж, PDF хэлбэрт хөрвүүлнэ

 2025 оны 5-р сарын 26-ны дотор дараах хаяг руу илгээнэ үү:

LkhamaaY@ot.mn