Scroll to top

Мэдээ, мэдээлэл

"БОЛОВСРОЛЫН ӨДӨРЛӨГ-2025" АРГА ХЭМЖЭЭГ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЗОХИОН БАЙГУУЛНА

Энэ сарын 19, 20, 21-нд “Боловсролын өдөрлөг 2025” арга хэмжээ болно

Мэргэжлээ зөв сонгох боломжийг олгох “3L” буюу “Боловсролын өдөрлөг 2025” арга хэмжээг энэ сарын 19, 20, 21-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Өдөрлөгт төрийн өмчийн болон хувийн хэвшлийн их, дээд сургууль, сургалтын төвүүдийн төлөөлөл хүрэлцэн ирж, залууст мэргэжлээ хэрхэн зөв сонгох, гадаад, дотоодын сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах, өөрийн хүсэлд тулгуурлан мэргэжлээ зөв сонгохын давуу тал, зөвлөгөө, оношлогоог үнэгүй өгөх юм.