Scroll to top

Мэдээ, мэдээлэл

“МИНИ МАРАФОН–2025” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

МИГ Даатгал ХХК -аас хэрэгжүүлж буй “ЭРСДЭЛГҮЙ ИРЭЭДҮЙ” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Эх үрсийн баярыг тохиолдуулан 06–13 насны хүүхэд багачуудын дунд “ЭРСДЭЛГҮЙ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ!” уриан дор “МИНИ МАРАФОН–2025” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. 

Энэхүү арга хэмжээ нь спортын эерэг нөлөөгөөр дамжуулан хүүхдийн зөв дадал, бие бялдрын хөгжил, идэвхтэй, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэсэн бөгөөд хүүхэд бүрд нээлттэй.

Хэзээ: 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 11:00 цагт

Хаана: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн /Таван Богд ХХК-ийн тохижуулсан KFC талбайн баруун талын талбай/

Анхаарах зүйлс:

Марафонд оролцох хүүхдүүдийн тоо хязгааргүй бөгөөд 2025 оны 05-р сарын 31-ний өдрийг дуустал цахимаар бүртгэл хийнэ.

Оролцогч хүүхэд бүр 1,000₮ төгрөгийн хураамжтай хүүхдийн гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байх шаардлагатай юм.

Та бүхэн QR-аар болон доорх холбоосоор нэвтэрч бүртгэлээ хийлгээрэй. Мөн марафонтой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг

 85057373 дугаарт холбогдон авна уу. 

Бяцхан дүү нараа "МИНИ МАРАФОН–2025” арга хэмжээнд оролцохыг урьж байна.