Scroll to top
Scroll to top
Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил 89%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар хөлбөмбөгийн талбай болон сагсан бөмбөгийн талбай, гадна талбайн тохижилтын ажлууд хийгдэж байна.
Тус сургуулийг 2025 оны хичээлийн шинэ жилд шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Бумбод” ХХК хийж гүйцэтгэж байна.