Scroll to top

Мэдээ, мэдээлэл

ХИЧЭЭЛ СОНГОЛТОО ХИЙЖ ДУУСНА УУ!

ХИЧЭЭЛ СОНГОЛТОО ХИЙЖ ДУУСНА УУ!

Төрийн өмчийн ахлах ангийн сурагчдын урьдчилсан хичээл сонголт 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 18:00 цагт хаагдана.

✅Санамж

• Сургалтын менежер хянах, батлах шаардлагагүй

• Анги удирдсан багш хянах шаардлагагүй.

• Сурагч хичээл сонголтоо хийн Хадгалах товч дарснаар Амжилттай хадгалагдлаа гэж гарч ирнэ.

✅Энэ загвараар 2025-2026 оны хичээл сонголт зохион байгуулагдахгүй

✅2025-2026 оны хичээлийн жилд худалдан авалт хийсэн LMS систем дээр хичээл сонголт зохион байгуулагдана.

Урьдчилсан хичээл сонголтын үр дүнг ирэх хичээлийн жилд ажиллах багш нөөцөө, сургалтын танхим, багш хөгжүүлэх боломжуудыг тооцох, сонгон судлах хичээлээр танхим үүсэх бүлгийн тоог гаргах, орон нутгийн боловсон хүчин бэлтгэгдэх нөөцийг тус тус судлах боломжтой.

✅Заавар

- Хичээл сонголт хийх заавар

https://www.youtube.com/watch?v=8pr7nDCJT2Q

-Сурагчийн системд сурагч @medle.mn хаяг болон регистрийн 8 тоог нууц үгтээ хийн нэвтэрч орж хичээл сонголтоо хийгээрэй.

Medle цахим сургууль