Scroll to top
Scroll to top
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 8 ДУГААР ХОРООНД 280 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ БАГА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР АШИГЛАЛТАД ОРНО
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга угсралтын ажил 88 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Тус барилга нь 36м х 36м хэмжээтэй, зоорьгүй, хоёр давхар бөгөөд спорт заалтай байхаар төлөвлөгдсөн. Одоогоор дотор засал, гадна тохижилтын ажлууд хийгдэж байна. Тус ажлыг 2025 оны хичээлийн шинэ жилд ашиглалтад оруулахаар ЖИ ЭН ЗЭТ ЭФ ИКС ХХК ажиллаж байна.