Scroll to top

Мэдээ, мэдээлэл

“АНГИ ДЭВШИХ БОЛОН УЛСЫН ШАЛГАЛТ”

/Эцэг эх, асран хамгаалагчдад хүргэх зөвлөмж/

Шалгалтад бэлтгэж буй хүүхдийнхээ сэтгэлзүйг хэрхэн дэмжих вэ?”

Эцэг эх, асран хамгаалагчийн хандлага, оролцоо нь сурагчийн өөртөө итгэх итгэл, хичээлийн амжилтад эерэг нөлөө үзүүлдэг.

Хүүхэд тань алдаа гаргасан бол буруутгах бус, юуг сайжруулж болох талаар хамтдаа ярилцаарай.

Хүүхдийнхээ хичээлийн давтлага, амралт, унтлагын цагийг зохицуулахад нь туслаарай.

Унтах, хооллох, хөдөлгөөн хийх эрүүл амьдралын хэмнэл нь анхаарал төвлөрөл, ой тогтоолтод нөлөөлдөг.

Өмнөх амжилтыг нь дурсан сануулж, өөртөө итгэх итгэлийг нь дэмжээрэй.

Харилцан ойлголцол, хамтын оролцоогоо нэмэгдүүлж, хүүхэд бүр өөрийн онцлогтой гэдгийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй.