Scroll to top

Мэдээ, мэдээлэл

“LEVEL-UP” ХӨТӨЛБӨРИЙН НИЙСЛЭЛИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“LEVEL-UP” ХӨТӨЛБӨРИЙН НИЙСЛЭЛИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн санаачилгаар Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпораци, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газар хамтран ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох “Level-UP” хөтөлбөрийг Нийслэл Улаанбаатар хот болон 6 аймагт амжилттай хэрэгжүүллээ.

 Ахлах ангийн сурагчдад санхүүгийн суурь мэдлэг олгож, зүй зохистой хэрэглээний дадал хэвшил, хуримтлалтай иргэн бий болгох, мөнгөө зөв удирдах замаар санхүүгийн оновчтой шийдвэр гаргаж, эрсдэлийг үнэлэх чадвартай, болгон төлөвшүүлэх зорилготой энэхүү хөтөлбөрт ахлах ангийн 5033 сурагч, 149 багш хамрагдсан байна.

Нийслэлийн хэмжээнд нийт 6 дүүргийн 75 багш, 2788 суралцагч хамрагдаж, хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээгээр 5 багш, 9 сургууль шилдгээр шалгарч, Баянгол дүүрэг “МАНЛАЙЛАГЧ ДҮҮРЭГ” цомын эзэн боллоо.

Нийслэлд:

Сурагчид өөрийн өдөр тутмын санхүүгээ зохистой төлөвлөж, зарцуулалтаа хянах, санхүүгийн эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх аргад суралцсан бусдад мэдлэг түгээх, сурталчлах 50 гаруй нөлөөллийн ажил хийсэн;

“Дэлхийн мөнгөний 7 хоног” аяны хүрээнд зохион байгуулсан "Хуримтлалын хүч” сэдэвт сургалтад 2500 суралцагч хамрагдсан;

Монгол банкны "Мөнгөн тэмдэгтийн музей“-г 54 сургуулийн 1520 суралцагч үзэж, хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээнд 1100 гаруй суралцагч оролцсон;

Багш нар болон эцэг эхчүүд өрхийн төсвийн дэвтэр хөтөлж эхэлсэн, санхүүгийн боловсрол нь суралцагч бүрийн заавал эзэмших шаардлагатай мэдлэгийн нэг гэдгийг ойлгож, санхүүгийн боловсрол олгоход шаардлагатай арга зүйд хамтран суралцсан зэрэг үр дүнг онцолж байна.

Хамтран ажилласан бүх байгууллагууддаа талархал илэрхийлье.