Scroll to top

Мэдээ, мэдээлэл

"ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ 2025” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор сургуулийн өмнөх боловсролын цэцэрлэгүүдийн дунд зохион байгуулдаг “Замын хөдөлгөөний цагаан толгой-2025” тэмцээнд Улсын хэмжээнд нийт 402 цэцэрлэгийн 5784 хүүхэд амжилттай оролцсон.

Тус тэмцээний 2 дугаар шат буюу Нийслэлийн аварга шалгаруулах өдөрлөгт 12 цэцэрлэгийн 120 хүүхэд багачууд оролцон авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс:

I байр- Сонгинохайрхан дүүргийн 287 дугаар цэцэрлэг;

II байр- Баянзүрх дүүргийн 122 дугаар цэцэрлэг;

III байр- Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэг;

IV байр- Чингэлтэй дүүргийн 18 дугаар цэцэрлэг тус тус шалгарч, тэмцээнд оролцсон хүүхэд бүрт гарын бэлэг гардууллаа.