Scroll to top

Мэдээ, мэдээлэл

БАГШИЙН МЭРГЭЖЛИЙН ХӨГЖЛИЙН БҮЛГИЙН ГИШҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн менежментийн үйл ажиллагааг сайжруулах, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний  хэрэгжилтийн  явцыг эрчимжүүлэх, сурлагын чанарыг дээшлүүлэх, тулгамдсан асуудлыг илрүүлэн шийдвэрлэх, багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих, ололт амжилт сайн туршлага, технологийг сурталчлан түгээн дэлгэрүүлэх, мэргэжил, арга зүйн  дэмжлэг үзүүлэх зорилгоор нийслэлийн багш нарын мэргэжлийн хөгжлийн бүлгийн гишүүн 488 багшийн уулзалт, зөвлөгөөн зохион байгууллаа. 
Тус зөвлөгөөнөөр
- Багшийн мэргэжлийн хөгжил ба суралцахуйн онол арга зүйн асуудал
- Шинэ зууны багш 
- Мэргэжлийн багш нарын бүлгийн хөгжил, төлөвшил, туршлага
- Мэргэжлийн хөгжлийн бүлгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд тулгамдаж буй асуудал түүний шалтгаан, шийдэл 
Багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалтын байгууллагын болон багшийн ажлын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх арга зүй сэдвийн хүрээнд Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн Боловсролын газрын судлагдахууны мэргэжилтнүүд багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих, сайн туршлагаас харилцан суралцах талаар чиглүүлэв. 
Мөн тэдгээр нийслэлийн мэргэжлийн хөгжлийн бүлгийн гишүүн 488 багшид Нийслэлийн Боловсролын газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн А/60 дугаар тушаалаар мэргэжлийн хөгжлийн бүлгийн гишүүний үнэмлэхийг гардууллаа.