Scroll to top
Scroll to top
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Тус сургуулийн барилга нь тэнхлэгээрээ 74м x 35.4м хэмжээтэй, зоорьгүй 3 давхар байхаар төлөвлөгдсөн. Одоогоор барилгын дотор засал болон гадна тохижилтын ажлууд хийгдэж байна.
Тус ажлыг энэ ондоо ашиглалтад оруулахаар Алтайн бумбат өргөө ХХК гүйцэтгэж, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналт хэрэгжүүлэн ажиллаж байна.