Scroll to top
Scroll to top
Анги дэвших болон улсын шалгалт удахгүй эхэлж байгаатай холбогдуулан дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
“ӨӨРТӨӨ ИТГЭЭРЭЙ - Чи чадна”
ЗӨВЛӨМЖ
Шалгалт бол чиний мэдлэг, хичээл зүтгэлийг батлах нэгэн шат.
Шалгалтын өмнөх айдас нь хэвийн зүйл бөгөөд айдастайгаа “найзлаад”, зорилгоо санах нь чухал.
Шалгалтын үеэр асуултыг анхааралтай уншиж, бүү сандраарай.
Сайн унтаж, тогтмол амрах нь сэтгэлзүйг тайван байлгадаг.
Хамгийн чухал сэдвүүдийг тэмдэглэж, давтамжтай унших, өдөрт 1-2 цагийг тогтмол давтлагад зарцуулаарай.
Цагаа зөв зохицуулж, шалгалтын өмнөх өдөр амраарай.