Scroll to top

Мэдээ, мэдээлэл

“ТАМХИГҮЙ ХОЙЧ ҮЕИЙН ТӨЛӨӨ ТАМХИНЫ ҮНЭНИЙГ ИЛЧИЛЬЕ!”

“ТАМХИГҮЙ ХОЙЧ ҮЕИЙН ТӨЛӨӨ ТАМХИНЫ ҮНЭНИЙГ ИЛЧИЛЬЕ!” – “UNMASK THE APPEAL FOR A TOBACCO-FREE GENERATION” ЗАЛУУЧУУДЫН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГЭЖ БАЙНА

Жил бүрийн 5 дугаар сарын 31-ний өдрийг Дэлхийн Тамхигүй Өдөр болгон дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил “Тамхигүй хойч үеийн төлөө тамхины үнэнийг илчилье!” уриан дор тамхины хэрэглээний бодит хор нөлөөг таниулах зорилгоор өсвөр үе, залуучуудад зориулсан үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр оюутан, залуучуудын оролцоотой "Тамхигүй хойч үеийн төлөө тамхины үнэнийг илчилье!" сэдэвт нээлттэй өдөрлөг дараах байршилд зохион байгуулагдана.

 Байршил: Улаанбаатар Цэцэрлэгт хүрээлэн, Рио Тинто задгай театр (Хүүхдийн паркийн хажууд байрлах)

 Огноо: 2025 оны 5 дугаар сарын 30

 Эхлэх цаг: 16:30

Зохион байгуулагчид:

• Эрүүл мэндийн яам

• Эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөн

• Боловсролын ерөнхий газар

• Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

• Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв

• AMSA Mongolia

• Дэлхийн эрүүл мэндийн байгууллага