Scroll to top
Scroll to top
Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Биокомбинатад нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 280 хүүхдийн багтаамжтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга угсралтын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Тус цогцолбор нь 36х36 метр хэмжээтэй, зоорьгүй, хоёр давхар бөгөөд спорт заалтай байхаар төлөвлөгдсөн. Барилгын дотор засал болон гадна тохижилтын ажлууд хийгдэж дуусч байгаа бөгөөд 2025 оны 9 дүгээр сард бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Барилгын ажлыг "Нарангэрэл мандал" ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.