Scroll to top
Scroll to top
ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ
1959 онд 11 дүгээр сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг баталсан бөгөөд уг тунхаглалд “Хүүхэд нь бие бялдрын болон оюун ухааны хувьд төгс боловсроогүй байдлыг харгалзан, түүнийг төрөхийн өмнө ч, төрсний дараа ч тусгай асрамж, хамгаалалтыг, үүний дотор эрх зүйн зохих хамгаалалтыг шаарддаг” гэж заасан байна.
Уг заалтыг НҮБ анхааралдаа авч Хүүхдийн эрхийн тухай конвенцыг 1989 оны 11 дүгээр сарын 20-нд Ерөнхий ассамблейн чуулганаар баталжээ. Түүнд дэлхийн хамгийн олон буюу 191 орон нэгдэн орсны дотор Монгол Улс 1990 онд 5 дахь орон болон нэгдэн орсон байна.
Энэ конвенцын үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг Монгол Улсын их хурлаас 1996 оны 5 дугаар сарын 8-нд батлан гаргажээ. Манай оронд 1952 оноос түүхтэй 6 дугаар сарын 1-ний “Хүүхдийн баяр"-ыг 1995 оноос Эх үрсийн баяр болгосон бөгөөд иргэдийн санал хүсэлтийн дагуу 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр өнөөг хүрсэн байна.
Хүүхэд бүхний эрх өдөр бүр хамгаалагдсан байж, улсын минь ирээдүй, үр хойч минь үргэлж жаргалтай байх болтугай.