Scroll to top
Scroll to top
Багшийн хандлага, арга зүйгээр сурагчдын шалгалтын амжилтыг дэмжих нь ...
БАГШ ТАНД - хүргэх зөвлөмж
Улсын болон анги дэвших шалгалтад сурагчдыг үр дүнтэй, сэтгэлзүйн эрүүл байдлаар бэлтгэхэд багшийн үүрэг хариуцлага, арга зүй, хандлага маш чухал.
ЗӨВЛӨМЖ
Шалгалтын агуулгыг “ямар асуулт ирэх бол?” гэдгээс илүү “энэ ойлголт надад яагаад хэрэгтэй вэ?” гэдгээр тайлбарлах нь зүйтэй.
Сэдвийн агуулгыг амьдралд нийцүүлэх жишээ, зураглал болон холбоос бүхий даалгавар ашиглаарай.
Сурагчдаар өөрийгөө үнэлэх, “Би энэ сэдвийг яаж ойлгож байна вэ?”, “Юуг мэдэхгүй байна вэ?” гэх мэт өөрийгөө удирдах асуултаар ажиллуулаарай.
Багш, сурагчдын хоорондын итгэлцэл, сурагчийн сэтгэл зүйг ойлгох нь сурагчдын амжилтад эерэг нөлөө үзүүлж академик амжилтыг дэмжих гол хүчин зүйлсийн нэг болдог.
Сурагчид айдасгүйгээр асуулт асуудаг, эргэлзээгээ хэлдэг уур амьсгалыг бүрдүүлэх нь чухал.