Scroll to top

Мэдээ, мэдээлэл

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 176 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО

Боловсролын яамны хэрэгжүүлж буй  Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төслийн хүрээнд Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны 176 дугаар цэцэрлэгийн 100 ортой, хоёр давхар, урлагийн цогц танхим бүхий барилга ашиглалтад орлоо.

Тус цэцэрлэгийн барилга нь нөөцийг үр ашигтай ашигласан барилга архитекторын төлөвлөлттэйгөөс гадна анги бүх гадагш гарах аюулгүйн гарцтай, тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан налуу зам, хүүхдийн нас, хүйсийн онцлогт тохирсон стандартад нийцсэн шат, бариул, хяналтын CC ТВ, гал тогоо, хоолны лифт, эмчийн өрөө, тусгаарлах өрөөтэйгөөс гадна төслийн хүрээнд сургалтын орчныг сайжруулж цэцэрлэгт шаардлагатай тоног төхөөрөмж, эд хогшлоор ангиудыг бүрэн хангалаа.