Scroll to top
Scroll to top
Багшийн хандлага, арга зүйгээр сурагчдын шалгалтын амжилтыг дэмжих нь ...
БАГШ ТАНД - хүргэх зөвлөмж
Улсын болон анги дэвших шалгалтад сурагчдыг үр дүнтэй, сэтгэлзүйн эрүүл байдлаар бэлтгэхэд багшийн үүрэг хариуцлага, арга зүй, хандлага маш чухал.
ЗӨВЛӨМЖ
Нээлттэй, сэтгэлзүйн дэмжлэгтэй харилцаа бий болгоорой.
Сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх, анхааралтай сонсох чадвар нь багшийн нөлөөг улам хүчирхэг болгодог. Заримдаа “хичээл заах”-аас илүүтэйгээр “сурагчид хэрэгтэй, урам зориг өгөх үгсийг хэлэх” нь илүү гүн нөлөө үзүүлдэг.
Алдаа гаргах нь уналт биш, харин суралцах боломж гэдгийг сурагчдадаа ойлгуулаарай. Шүүмжлэх бус аль хэсэгт ойлголт алдагдсан, юуг дахин тайлбарлах шаардлагатай вэ гэдэгт илүү анхаараарай.
Хичээл тус бүр дээр авсан явцын шалгалт, даалгаврын гүйцэтгэлээс дата авч, түүнд тулгуурлан дараагийн хичээлээ төлөвлөх нь амжилтыг нэмэгдүүлдэг.
Сургалтын явцад амьсгалын дасгал, сэтгэлээ төвлөрүүлэх арга, стресс бууруулах техникт хамтдаа суралцаарай. Шалгалтын үеийн сэтгэл хөдлөлийг зөв удирдах чадвар нь гүйцэтгэлийг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг.