Scroll to top
Scroll to top
Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд байрлах 122 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус цэцэрлэгийн өргөтгөл нь тэнхлэгээрээ 43м x 13м хэмжээ бүхий, хагас зоорьтой 2 давхар барилга байхаар төлөвлөгдсөн. Одоогоор дотор засал болон гадна тохижилтын ажлууд хийгдэж байна.
Өргөтгөл ашиглалтад орсноор хамран сурах тойргийн цэцэрлэгийн насны хүүхдүүд илүү тав тухтай орчинд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой болохоос гадна багш, ажилчдын ажиллах орчин нөхцөл илүү сайжирна.
Тус цэцэрлэгийг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар Жаргалант ургамал ХХК гүйцэтгэж байна.