Scroll to top

Мэдээ, мэдээлэл

АХУЙН ХҮРЭЭН ДЭХ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ, ХҮҮХДИЙГ БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛЪЯ...

/Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарт хүргэх зөвлөмж/

Аюулгүй орчин бүрдүүлэх:

Тавилга, цахилгаан хэрэгсэл, химийн бодисыг хүүхдийн гар хүрэхгүй газар байршуулах.

Цонхны түгжээ, шатны хаалт зэрэг хамгаалалтын хэрэгсэл ашиглах.

Цонх тагтны доор тавилга, эд хогшил байршуулахаас зайлсхийх.

Хяналт тавих:

Хүүхдийг тоглож байх үед нь анхааралтай хянах, хүүхэд тоглож дуусангуут тоглоомыг хураах.

Хүүхэд эрсдэлд өртөж болзошгүй аливаа зүйлийг илрүүлж сэрэмжлүүлэх.

Зөвлөгөө, мэдээлэл өгөх:

Хүүхдэд учирч болзошгүй осол аюулын талаар тайлбарлах.

Аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар зөвлөгөө мэдээлэл өгөх.

Ахуйн хүрээн дэх орчны аюулгүй байдлыг хангах:

Цахилгааны залгуурын хамгаалалт, шүүгээний түгжээ, халуун шингэнийг халуун тусгаарлагч саванд хадгалах...

АХУЙН ХҮРЭЭН ДЭХ ОСОЛ ГЭМТЛИЙН ТҮГЭЭМЭЛ ШАЛТГААНУУД:

Уналт: Шат, тавцан, цонх зэрэг өндөр газраас унах.

Түлэгдэлт: Халуун шингэн, хоол хүнс, цахилгаан хэрэгсэлд хүрэх.

Химийн хордлого: Эмийн бодис, цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг санамсаргүй хэрэглэх.

Цахилгааны осол: Залгуур, цахилгаан хэрэгсэлтэй буруу харьцах.

Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч ТАНЫ ХАРАА ХЯНАЛТ, ХҮҮХДЭДЭЭ ТАВЬЖ БУЙ АНХААРАЛ ХАЛАМЖ ХАМГААС ЧУХАЛ.