Scroll to top
Scroll to top
“ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЗӨВ САЙХАН БИЧИЦГЭЭЕ” НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГА АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ ОЛИМПИАДЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
Суралцагчдын бүтээлчээр унших, сонсох, ойлгож тогтоох, ойлгосноо илэрхийлэн, бичлэгийн дэгийн дагуу зөв, цэвэр бичих чадварыг хөгжүүлэх зорилгоор 2024-2025 оны хичээлийн жилийн “Эх хэлээрээ зөв сайхан бичицгээе” ерөнхий боловсролын сургуулийн 3-5 дугаар ангийн монгол хэлний олимпиадыг нийслэлийн Боловсролын газрын даргын удирдамжийн дагуу 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрүүдэд 3 даваатайгаар зохион байгууллаа.
Монгол хэлний олимпиадын нэгийн даваанд нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын 154 сургуулийн 3 дугаар ангийн 762 бүлгийн 26775, 4 дүгээр ангийн 750 бүлгийн 26979, 5 дугаар ангийн 767 бүлгийн 28147 суралцагч, нийт 2279 бүлгийн 81901 сурагч шалгагдлаа.
Нэгийн давааны дүнг нэгтгэн жагсааж, 85-аас дээш хувьтай 9 дүүргийн 105 сургуулийн 3 дугаар ангийн 188 бүлгийн 7402 суралцагч, 4 дүгээр ангийн 224 бүлгийн 8941 суралцагч, 5 дугаар ангийн 233 бүлгийн 9241 суралцагч, нийт 645 бүлгийн 25584 суралцагч хоёрын даваанд орлоо.
Хоёрын даваанд 85-аас дээш хувьтай 3 дугаар ангийн 64 сургуулийн 127 бүлэг, 4 дүгээр ангийн 71 сургуулийн 162 бүлэг, 5 дугаар ангийн 78 сургуулийн 147 бүлэг, нийт 92 сургуулийн 367 бүлгийн нийт 18346 суралцагч шалгарлаа.
Олимпиадын хоёрын давааны дүнг нэгтгэн жагсааж, 3-5-р анги тус бүрээс эхний 10 бүлгийг шалгаруулан, нийт 30 бүлгийн багшид “Өргөмжлөл”, амжилттай оролцсон 51 бүлгийн багшид “Батламж” гардууллаа.
“Эх хэлээрээ зөв сайхан бичицгээе” бага ангийн монгол хэлний олимпиадыг уламжлал болгон зохион байгуулснаар бага ангийн суралцагчдын эх хэлээрээ зөв сайхан бичих чадварт 1,6-7 хувийн ахиц гарсан байна.