Scroll to top
Scroll to top
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 172 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГЫН АЖИЛ ДУУСЛАА
Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах 172 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус цэцэрлэгийн өргөтгөл нь 1159.4 м.кв талбай бүхий, зоорьтой 2 давхар барилга бөгөөд цэцэрлэгийн үндсэн барилгатай хүзүүвчээр холбогдсон.
Тус цэцэрлэг нь 4 бүлэгт 200 орчим хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан бол тус өргөтгөл ашиглалтад орсноор нэмээд 6 бүлэгт 150 хүүхэд нэмж суралцуулах бүрэн боломжтой болж байгаа юм. Тус бүтээн байгуулалтыг Итгэлт Өргөө ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.