Scroll to top
Scroll to top
“НОМТОЙ НӨХӨРЛҮҮЛЬЕ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
БНХАУ-ын Бээжин хотын Үндэсний номын сан, Нобелын сан, нийслэлийн Боловсролын газар хамтран 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл “Номтой нөхөрлүүлье” сургалт, хэлэлцүүлгийг БНХАУ-ын Бээжин хотын Үндэсний номын санд анх удаа зохион байгууллаа.
Тус сургалт, хэлэлцүүлэгт БНХАУ-ын Бээжингийн Үндэсний номын сангийн уран зохиолын уншлагын албаны орлогч дарга (Хүүхдийн номын сангийн дэд захирал) Чен Хуина , Хүүхдийн бүлгийн ахлагч Ху Хунжэ, Олон Улсын солилцооны газрын ажилтан Ван Шиао, Нобелын шагналтнууд хүүхдийн номын сангийн санаачлагч С.Батцэцэг, нийслэлийн Боловсролын газрын монгол хэл, уран зохиолын боловсрол хариуцсан мэргэжилтэн Р.Өлзийхүү, Хүүхдийн төв номын сангийн мэдээлэл технологи, арга зүйн хэлтсийн дарга С.Тунгалаг, нийслэлийн монгол хэл, уран зохиолын болон бага ангийн багш, номын санч нар нийт 43 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо.
Сургалт хэлэлцүүлгээр багшийг чадавхжуулах, багш номын санчид хэрхэн хамтран ажиллах, хүүхдийг ном уншуулах БНХАУ-аас хэрэгжүүлдэг хөтөлбөр, түүний үр дүн, судалгаа, мэргэжлийн багаар хамтран ажилладаг талаарх туршлагыг судлан, уран зохиолд хүүхэд, гэр бүлийг шимтэн уншуулдаг арга туршлагаас суралцлаа.