Scroll to top

Мэдээ, мэдээлэл

ОЛОН УЛСЫН БИОЛОГИЙН 36 ДУГААР ОЛИМПИАДААС 1 ХҮРЭЛ МЕДАЛЬ, 1 ТУСГАЙ БАЙРЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ.

Филиппин улсын Манила хотноо 2025 оны 7 дугаар сарын 20-27-ны өдрүүдэд Олон улсын биологийн 36 дугаар олимпиад зохион байгуулагдаж, дэлхийн 75 орны 300 гаруй сурагчид, судлаач багш нарын хамт биологийн шинжлэх ухааны мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдлөө. 
Тус олимпиадаас Монгол Улсын сурагчид 1 хүрэл медаль, 1 тусгай байрын шагналыг хүртлээ. 
Монгол улсыг төлөөлж оролцсон сурагчдаас 
#ХҮРЭЛ_МЕДАЛЬ
Анарын Амартүвшин /Орчлон сургууль, 12-р анги/
#ТУСГАЙ_БАЙР
Санчигдоржийн Сансармаа /Монгол тэмүүлэл сургууль, 11-р анги/
Энхтөрийн Марал /Хобби сургууль, 12-р анги/
Эрдэнэбатын Зана-Эрдэнэ /Шинэ эрин сургууль, 11-р анги/ нар маань өндөр онооны гүйцэтгэлтэй амжилттай оролцлоо. 
Энэ удаагийн олимпиад нь:
Онолын бодлого - тус бүр 3 цагийн 2 бодлого
Дадлага ажил - тус бүр 90 минутын 4 дадлагын ажил гүйцэтгэх бөгөөд энэ жил Микробиологи, Био анагаахын шинжлэх ухааны дадлагууд нэмэгдсэнээрээ онцлог байв. 
Амжилттай оролцсон нийт сурагчид, багш нар, сургуулиуд болон Биологийн олимпиадын хороо, дэмжиж тусалсан бүх байгууллага, хүмүүст талархал илэрхийлье!