Scroll to top

Мэдээ, мэдээлэл

СҮХБААТАР ДҮҮРЭГТ 248 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН 150 ХҮҮХДИЙН ОРТОЙ ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО

СҮХБААТАР ДҮҮРЭГТ 248 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН 150 ХҮҮХДИЙН ОРТОЙ ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО

Сүхбаатар дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 13 дугаар хороонд байрлах 248 дугаар цэцэрлэгт 6 бүлэг бүхий 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгыг барьж ашиглалтад орууллаа.

Өргөтгөлийн барилга нь зоорьтой хоёр давхар бөгөөд заах арга зүй, зан заншлын төв, урлаг заал, бүлгийн болон багш нарын өрөө, гал тогоо зэрэг бусад хүүхдийн сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлсэн тохижилтуудтай. Түүнээс гадна ашиглалттай дээвэр хэсэгт хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангасан хашлага бүхий тоглоомын талбай байгуулснаар хүүхдүүдийн салхилах, тоглох орчин нэмэгдэж байна.