Scroll to top
Scroll to top
ТЭСО ГРУППИЙН ДЭРГЭДЭХ “ЗӨВ БАГАЧУУД” ЦЭЦЭРЛЭГ 2 ДАХЬ САЛБАРАА НЭЭЛЭЭ
“Зөв багачууд” цэцэрлэг 2019 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж, хувийн хэвшлийн байгууллагын дэргэдэх анхны улсын цэцэрлэг болсон түүхтэй.
Тэгвэл энэ хичээлийн жил “ТЭСО Фүүдс Парк” үйлдвэрийн нэгдсэн цогцолборт 150 хүүхдийн хүчин чадалтай "Зөв багачууд" цэцэрлэгийн шинэ байр ашиглалтад орж, үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн уг төсөл нийт 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай ба хүүхдэд ээлтэй, эрүүл аюулгүй, тав тухтай сурч боловсрох орчныг бүрдүүлэх үүднээс олон улсын стандартын шаардлагад нийцсэн анги танхим, сургалтын хэрэглэгдэхүүн, гадна болон дотор тохижилтыг хийж гүйцэтгэлээ.
Боловсролыг дэмжигч ТЭСО Групп “ЗӨВ” Монгол иргэнийг төлөвшүүлэх их үйлсэд түүчээлэн ажиллаж байна.