Scroll to top
Scroll to top
СУРАХ БИЧИГ ХУДАЛДАА
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, 11.8 дахь заалтын дагуу эцэг эх, асран хамгаалагч дунд, ахлах ангийн сурах бичгийг худалдан авах боломж нээгдсэн.
Энэ хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны өдрийн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/390 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд сонгон шалгаруулалт зарлаж, “Эй Плас Интернэйшнл” ХХК нь Боловсролын ерөнхий газартай “Сурах бичиг хэвлэх, худалдах, хүргэх” ажил гүйцэтгэх 411 дугаартай гэрээ байгуулан ажиллаж байна.
Боломж:
Сурах бичгийг зөвхөн захиалгын үндсэн дээр анги удирдсан багшаар дамжуулан суралцагчдад хүргэнэ.
Сурах бичгийн бүртгэл, захиалга, төлбөр тооцоог цахим системээр зохион байгуулах, олон банкны сонголтоор төлбөр хийх боломжтой.
Төлбөрийг 4 хуваан төлөх боломжтой.