Scroll to top
Scroll to top
Оюу толгой ХХК, Гүүд нейборс ОУ-ын байгууллага, Монголын Крикетын холбоо, Жиюцүгийн холбоо, Эрүүл ирээдүйн эзэд ТББ хамтран хэрэгжүүлж буй Өсвөр үеийн эрүүл мэндийг дэмжих #ГЭРЭЛТ_төсөл-ийг БЗД-ийн ЕБС-иудад хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төсөлд энэ жил 68, 85, 87, Амгалан цогцолбор сургуулиуд хамрагдаж байна.
Өнөөдөр Амгалан сургуулийн хамт олон иж бүрэн тохижуулсан сургалтын танхим болон сэтгэл зүйчийн өрөөгөө хүлээн авлаа.
Төслийн хүрээнд:
• Сургуульд орчин үеийн стандартын шаардлагад бүрэн нийцсэн “Сэтгэл зүйчийн өрөө болон Сургалтын танхим”-ыг байгуулж, сургуулийн сэтгэл зүйчийг чадавхжуулах
• Сэтгэл зүйн болон эрсдлийн судалгааны ажлуудыг хамтран хийх
• Сурагчид, эцэг эх, асран хамгаалагч, багш ажилтнуудад сургалт хийх, нөлөөлөх
• Үе тэнгийн сургагч багш (сурагч багш) нарыг бэлтгэж, чадавхжуулах, тэднээр дамжуулан нөлөөлөл хийх зэрэг ажлуудыг хийнэ.
Өсвөр үеийнхний эрүүл мэнд, хөгжил, хамгааллын төлөө эд материалын болоод оюуны хөрөнгө оруулалт хийж буй Оюу толгой ХХК, Гүүд нейборс ОУ-ын байгууллага болон хамтран ажиллаж буй бусад байгууллагуудад талархал илэрхийлье!