Scroll to top
Scroll to top
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 76 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН УРАН БИЧЛЭГ, УРАН ЗУРАГ, ГАР УРЛАЛ БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН, УРАЛДААНД ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХНИЙГЭЭ УРЬЖ БАЙНА
БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монголын Хүүхдийн урлан бүтээх төв хамтран зохион байгуулж буй “Өнгөөр Урласан Нөхөрлөл" үзэсгэлэн, уралдааны удирдамж
Хамрах хүрээ:
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 1-12 ДУГААР АНГИ
Уралдаанд доорх төрлөөр оролцох боломжтой
-Уран зураг
-Гар урлал
-Монгол уран бичлэг
-Ханз уран бичлэг
БҮТЭЭЛИЙН СЭДЭВ
Миний төсөөллийн Xятад орон (6-8 нас)
Миний мэдэх Хятад орны гайхамшигт соёл (9-11 нас)
Монгол Хятад орны нөхөрлөл (12-14 нас)
Хятад орны гайхамшигт соёл урлаг (15-18 нас)
БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
-Уран зургийн бүтээл нь А3 хэмжээтэй байх
-Гар урлалын бүтээлд хэмжээ хамаарахгүй
-Бүтээлийн ар талд: Бүтээлийн нэр, оролцогчийн овог нэр, сургууль анги, нас, харилцах утасны дугаар зэрэг мэдээллийг тодорхой бичнэ.
-Бүтээлийн утга санаа, өнгө дүрслэл, гүйцэтгэлд анхаарах
-Бусдын бүтээлийг хуулбарлахгүй байх
-Өгөгдсөн сэдвийн хүрээнд сайтар судлан бүтээлдээ тусгасан байх
-Өмнө нь оролцож байсан бүтээлээр дахин оролцохгүй байх
ШАГНАЛ УРАМШУУЛАЛ
Гранпри-1 хүүхэд, Өргөмжлөл, 500,000 төгрөг
1-Р БАЙР - 10 хүүхэд - ӨРГӨМЖЛӨЛ, 300,000 ТӨГРӨГ
2-Р БАЙР - 10 хүүхэд - ӨРГӨМЖЛӨЛ, 200,000 ТӨГРӨГ
3-Р БАЙР - 10 хүүхэд - ӨРГӨМЖЛӨЛ, 150,000 ТӨГРӨГ
ТУСГАЙ БАЙР 10 хүүхэд - ӨРГӨМЖЛӨЛ, 50,000 ТӨГРӨГ
МОНГОЛЫН ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВ
Мэдээлэл авах утас - 11-325703, 11-329426, 88310030
БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА
2025.08.30-2025.09.26 ӨДРИЙН 16:00 ЦАГ ХҮРТЭЛ ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВИЙН БАЙРАНД БИЕТЭЭР ХҮЛЭЭН АВНА.
БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ УТАС - 11-325703, 88310030 99873578
ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА:
2025.09.30 ӨДӨР 14 ЦАГААС ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВИЙН“ОРД” АРТ ГАЛЕРЕЙД БОЛНО.