Scroll to top
Scroll to top
ЗӨВЛӨМЖ
Улаанбурхан нь энгийн ханиаднаас өөр, маш аюултай халдварт өвчин. Халдвар авсан тохиолдолд зөвхөн тууралт гараад зогсохгүй дараах ноцтой хүндрэлүүд үүсэж болно:
Уушгины хатгалгаа – амьсгал давчдах, өндөр халуурах, хүндэрвэл амь насанд аюултай.
Тархины үрэвсэл (энцефалит) – таталт өгөх, ухаан балартах, саажилт үүсэх, нас барах эрсдэлтэй.
Дунд чихний үрэвсэл – өвдөх, сонсгол муудах, хүүхдэд ярианы хөгжил удаашрах.
Жирэмсэн эмэгтэйчүүдэд – зулбах, дутуу төрөх, нярайн эндэгдэл нэмэгдэх эрсдэлтэй.
Дархлаажуулалт нь улаанбурхан болон түүний хүндрэлээс сэргийлнэ.