Scroll to top
Scroll to top
ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХҮҮХДЭД ИЛРЭХ ТҮГЭЭМЭЛ ШИНЖ ТЭМДЭГҮҮД
Хүчирхийлэлд өртсөн хүүхэд хүчирхийллийн үйл явдлыг эргэн санах, таагүй дурсамжтай нь төстэй үйл явдал тохиолдоход сэтгэл нь түгшиж айдаст автах ба өөрийн сэтгэл зүйг хамгаалахын тулд хэт их идэх, компьютер тоглох, зурагт үзэх,
архи тамхи мансууруулах бодис хэрэглэх зэрэг сөрөг үйлдлүүдийг хийдэг. Эдгээр үйлдлүүд нь тэр таагүй дурсамжийг санахгүй байх гэж хичээх , уурлаж үзэн ядсан мэдрэмжээ гаргахгүй тэвчих үед улам ихээр хийгддэг.
Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд дараах түгээмэл шинжүүд илэрдэг.
Насандаа зохицохгүй зан ааш гаргах
Хуруугаа хөхөх хөгжил ухрах шинжүүд
Ээрэх, оройтож хэлд орох
Түрэмгий хандах
Орондоо шээх
Тайван бус байх
Өөрийгөө буруутгах
Анхаараал төвлөрөхгүй байх
Хэт хөдөлгөөнтэй байх
Сурлагаар хоцрох
Гэрээсээ зугтаах,юм хулгайлах
Зожигрох, бусдад итгэхгүй байх
Өмнөхөөсөө илүү насанд хүрэгчидтэй дотносох
Амиа хорлохыг оролдох гэх мэт.
Дээрх асуудлыг зөв зохистой шийдвэрлэж чадахгүй бол хичээл сурлагандаа муудах, сургууль завсардах, эрт жирэмслэх, архи, тамхи мансууруулах бодит хэрэглэх, гэмт хэрэгт холбогдох цаашилбал нийгмээс гадуурхагдаж, ажилгүй гэр оронгүй гэх мэт нийгэмд дасан зохицох чадваргүй хүн болж хувирдаг байна.