Scroll to top

Мэдээ, мэдээлэл

ГЭРИЙН ДААЛГАВАР ЗӨВЛӨМЖ

ГЭРИЙН ДААЛГАВАР ЗӨВЛӨМЖ

Бага ангийн сурагчдын гэрийн даалгаврын хугацааны талаарх зөвлөмж

Судалгааны үндэслэл

Бага ангийн сурагчид гэрийн даалгаварт өдөрт 20–40 минут зарцуулах нь суралцах үр дүнд эергээр нөлөөлдөг.

Харин 1 цагаас дээш хугацаа зарцуулбал сурлагын чанарт нэмэлт ахиц гарахгүй, эсрэгээрээ сурагчдын сэтгэлзүйн дарамт нэмэгдэх, суралцахуйн хандлага буурах эрсдэлтэй.

Дэлхий нийтэд хэрэглэж буй “10 минутын дүрэм”-ийн дагуу бага ангийн сурагчдын гэрийн даалгаврын хугацаа нь анги ахих бүрд ойролцоогоор 10 минутаар нэмэгдэх зарчимтай байдаг.