Scroll to top
Scroll to top
“ИРЭЭДҮЙ-БИДНИЙ ОРОЛЦОО” ХАМТАРСАН ТОГЛОЛТ БОЛЛОО
Энэ цаг үед хөгжлийн бэрхшээлтэйн улмаас амьдралын бэрхшээлийг туулж буй хүмүүст хөгжмөөр дамжуулан даван туулах урам зориг, итгэл найдварыг өгч, Монгол, Солонгос хоёр улс хил хязгаарыг даван, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголт, ялгаварлан гадуурхалтыг арилган, нийгмийн бэрхшээлийг хамтдаа даван туулах хүсэл эрмэлзлийг илэрхийлж хамтдаа бүтээсэн “Ирээдүй-Бидний оролцоо” тоглолт ДБЭТеатрын тайзнаа тоглогдлоо.
Уг тоглолтыг Монгол Улсын соёлын элч Б.Өлзийбуян санаачилж, Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, нийслэлийн Боловсролын газар, Монгол Улсын Филармони, СУИС, Монголын миссийн ассоциаци, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм.
БНСУ-ын “J Art” хамтлагийн авьяаслаг хөгжимчид дэлхийн сонгодог бүтээлүүдээс сонирхууллаа.
Энэ удаагийн тоглолтын тайзны чимэглэл, бэлэг дурсгалыг МУГБагш Ч.Ганбилэг захиралтай нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийн суралцагчид өөрсдийн гараар урлан хийж, хамтран оролцсон нь анхны тоглолтын бас нэг онцлог байв. Дараагийн хамтарсан тоглолт БНСУлсад зохион байгуулагдана.