Scroll to top
Scroll to top
"ӨСВӨРИЙН ПАРЛАМЕНТ 2025" ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
"Өсвөрийн Парламент-2025" хөтөлбөрийг "Сургуулийн орчин дах аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй ба өсвөр үе" буюу "WASH AND TEENS" сэдвийн хүрээнд УИХ-ын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн Сан, Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын Скаутын Холбоо хамтран зохион байгуулж байна.
Өнгөрсөн 4 жилийн хугацаанд тус хөтөлбөрт 21 аймаг, 9 дүүргийн нийт 456 сурагч хамрагдсан бөгөөд үргэлжлүүлэн 126 сурагчаар бүл нэмэхэд бэлэн болоод байна.
Тус хөтөлбөрт ЕБС-ийн 11-12-р ангийн сурагчид оролцох боломжтой.
Энэ жилийн хөтөлбөр 2025 оны 10-р сараас 2026 оны 6-р сар хүртэл зохион байгуулагдах юм.
ХӨТӨЛБӨРӨӨС ЮУГ СУРЧ МЭДЭХ ВЭ?
Парламентын боловсрол, хүний эрхийн талаар
Аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн тухай мэдлэг
Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар
Багаар ажиллах ур чадварт суралцах
Нөлөөллийн ажлын дадлага, туршлагатай болох
ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?
2025.10.12-ны өдрийн 23:00 цагаас өмнө доорх Google Forms холбоосоор орж бүртгүүлээрэй.
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/n6XWKKNYonMMDMRG9
Онлайн анкет нь дараах хэсэгтэй
1. Хувийн мэдээллийн хэсэг
2. Видео бичлэг - Сэдэв: Сургуулийн орчин дахь ундны ус, ариун цэврийн байгууламжийн стандарт ба хүртээмж /хугацаа 2-3 минут/
3. Эсээ - Сэдэв: Үе тэнгийн нөлөөлөл ба бидний оролцоо
/үгийн тоо: 500-700/
4. Анги удирдсан багшийн батлан даалтыг батлагдсан загварын дагуу бичиж илгээнэ.
5. Нэр дэвшигч сурагчид өөрийг нь дэмжсэн 50 сурагчийн гарын үсгийг дараах маягтын дагуу цуглуулна.
ШАЛГАРУУЛАЛТ ХЭРХЭН ЯВАГДАХ ВЭ?
Энэ жилийн хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад өөрчлөлт орсон бөгөөд хөтөлбөрийн оролцогчдыг орон даяар мессеж санал хураалтаар шалгаруулна. Тодруулбал мандатын тоогоор харьяа аймаг, дүүрэгтээ хамгийн олон санал авсан нийт 126 оролцогчийг шалгаруулах юм.
10-р сарын 14-18-ны өдрүүдэд хөтөлбөрт бүртгүүлсэн 21 аймаг, 9 дүүрэгт нэр дэвшигч сурагчдын танилцуулга, мэдээлэл болон санал хураалтын явц нь “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн сошиал хаягууд болон ikon.mn дээр байрших болно.
10-р сарын 18-ны өдрийн 07:00 цагаас 22:00 цагийн хооронд САНАЛ ХУРААЛТ явагдах бөгөөд өөрийн аймаг, дүүрэгт нэр дэвшиж буй сурагчийн хувийн дугаарыг тусгай дугаарт илгээн саналаа өгнө. Нэг дугаараас нэг л санал өгөх боломжтойг анхаарна уу.
10-р сарын 19-ний өдөр шалгарсан сурагчдын нэрсийг зарлана.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
“Өсвөрийн Парламент хөтөлбөр” Фейсбүүк пэйж хуудас
“teen.parliament“ Инстаграм хаяг
89006688, 99187323
teenparliament24@gmail.com