Scroll to top

Мэдээ, мэдээлэл

НИЙСЛЭЛИЙН ДОТУУР БАЙРЫН БАГШ НАРЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны үйлчилгээ, үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн туслах, дотуур байрын багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тэргүүн туршлагыг хуваалцах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор сургалт, уулзалтыг 2024 оны 11 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалт, уулзалтад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын багш нар болон НҮБ-ын Хүүхдийн сангийн төсөл хэрэгжиж буй нийслэлийн ерөнхий боловсролын 14, 16, 29, 47, 57, 74, 89, 131, 151, Өнөр сургуулийн нийт 75 багш, нийгмийн ажилтан, сэтгэлзүйч, дүүргүүдийн Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд оролцлоо.

“Боловсролын салбарын бодлого, шийдвэрийн хэрэгжилт, Хүүхэд хөгжил хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны чиглэл, Өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн онцлог, Дотуур байрны судалгааны үр дүн, Сэргээгдэх эрчим хүч, Ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй зэрэг сэдвийн хүрээнд мэдлэгээ ойлголтоо нэмэгдүүлснээс гадна нийслэлийн еөнхий боловсролын 74, 121 дүгээр сургуулийн үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцаж туршлага судаллаа