Scroll to top

Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ ӨВ УЛАМЖЛАЛ, ЁС ЗАНШЛЫН ӨРГӨӨ 100 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО

Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 6 дугаар цэцэрлэгийн дэргэд 100 ортой шинэ цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, дохиоллын ажил хийгдэж дууслаа.

Цэцэрлэгийн барилга нь Монгол өв уламжлал, ёс заншлыг агуулсан 4 цомцог гэр, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.

Тус ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Рино Инженеринг ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.