Scroll to top
Scroll to top
Нийслэлийн Боловсролын газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/60 дугаарт тушаалаар “ТЭРГҮҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ МЭРГЭЖЛИЙН ХӨГЖЛИЙН БҮЛЭГ” -г шалгаруулахаар “Багшийн гурван тулгуурт бодлого”-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтан, нийгмийн ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжих, тэдний ололт амжилт сайн туршлага, технологийг сурталчилж, түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулж, багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих, судлагдахуунд суурилсан мэргэжлийн хөгжлийн бүлгийн гишүүдийг чадавхжуулах зорилгоор 23 судлагдахууны 488 гишүүнийг томилж, мэргэжил, арга зүйн дэмжлэг, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх ажлыг 2024 оны 09 дүгээр сарын 23-наас 2025 оны 05 дугаар сарын 20-ны хооронд нийт 273 сургалтын байгууллагад зохион байгуулахаар удирдамж, хуваарийг батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
2024-2025 оны хичээлийн жилийн “Мэргэжлийн хөгжлийн бүлэг”-ийн ажлын хөтөлбөр, төлөвлөгөөг хэлэлцэн баталж, хэрэгжилтийг ханган үйл ажиллагааныхаа үр дүнг тооцон “ТЭРГҮҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ МЭРГЭЖЛИЙН ХӨГЖЛИЙН 5 БҮЛЭГ”-ийг шалгаруулж, Нийслэлийн Боловсролын газрын “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Үүнд: