Scroll to top

Мэдээ, мэдээлэл

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 108 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭН АВЛАА

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 108 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭН АВЛАА

108 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 240 ортой тус цэцэрлэгийн барилга нь тэнхлэгээрээ 47.0м x 24.0м хэмжээтэй, хагас зоорьтой, 2 давхар, нийт 2857 м.кв талбай бүхий барилга бөгөөд бүлгийн өрөө, чийрэгжүүлэх болон дуу хөгжмийн өрөө, гал тогоо, хуурай нойтон хүнсний агуулах, ажилчдын хувцас солих өрөө, эд хогшлын агуулах болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.

Тус барилгын ажлыг АРВИН ӨРГӨӨ КОНСТРАКШН ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.