Scroll to top

Мэдээ, мэдээлэл

АЛБАН ХЭРГЭЭ ХОС БИЧГЭЭР ХӨТЛӨН ЯВУУЛЖ БАЙНА

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН БАЙГУУЛЛАГУУД 2025 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 01-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН АЛБАН ХЭРГЭЭ ХОС БИЧГЭЭР ХӨТЛӨН ЯВУУЛЖ БАЙНА

МОНГОЛ ХЭЛНИЙ ТУХАЙ ХУУЛЬД:

11.1.2"Монгол хэл, бичиг үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, хамгаалах, хөгжүүлэх, үндэсний бичгийн хэрэглээнд албан ёсоор шилжих дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөр, дүрэм, журам, үндсэн чиглэл боловсруулж хэрэгжүүлэх";

7.2"Энэ хуулийн 11.1.2-т заасан үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна";

24.2 "Энэ хуулийн 7.2 дахь хэсгийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө" гэж тус тус заасан.

ӨВӨГ ДЭЭДСИЙН БИЧИГ ҮСГИЙГ ӨВЛӨН ХАМГААЛЖ, БҮХ НИЙТЭЭРЭЭ СУРАЛЦАН, ХОЙЧ ҮЕДЭЭ ӨВЛҮҮЛЬЕ.