Scroll to top

Мэдээ, мэдээлэл

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ, ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ СУРГУУЛЬ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

“ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ, ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ СУРГУУЛЬ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд хамгааллын үйлчилгээний чанарыг сайжруулах, эрүүл, аюулгүй сургуулийн орчин бүрдүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтыг НҮБ-ын хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотноо 2025 оны 11 дүгээр сарын 05-06-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн, Боловсролын газар, хэлтсийн Хүүхдийн хөгжил хамгаалал, тэгш хамран сургах боловсрол хариуцсан мэргэжилтнүүд хамрагдаж, “Эрүүл аюулгүй сургууль”-ийг бүрдүүлэхэд орон нутгийн хамтын ажиллагаа, түншлэлийг сайжруулах, сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр мэдээлэл солилцож хамтран ажиллалаа.

Сургалт нь дараах боломжуудыг бүрдүүлж байна.

Орон нутгийн мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ:

Сургалт нь аймаг, нийслэлийн нийгмийн бодлого, боловсролын салбарын мэргэжилтнүүдийг нэг дор хамруулснаар хүүхэд хамгааллын асуудлыг бүх талаас нь хянан үзэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах боломжийг бүрдүүлж байна.

Олон улсын туршлага, дэмжлэгтэй хослуулж байна:

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээ нь олон улсын жишиг, шилдэг туршлагад тулгуурлан "Эрүүл аюулгүй сургууль" бүрдүүлэх тогтолцоог үндэсний онцлогтой уялдуулан хэрэгжүүлэх боломжийг олгож байна.

Бодитой арга зүйд суурилсан практик мэдлэг олгоно:

Сургалт нь зөвхөн онол биш, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, “Эрүүл, аюулгүй сургууль” арга хэмжээг хэрэгжүүлэх бодит арга зүйг эзэмшүүлснээр оролцогчид орон нутагтаа шууд хэрэглэж болохуйц ур чадвартай болно.

Орон нутгийн онцлог, хэрэгцээнд нийцсэн шийдлийг боловсруулна:

Орон нутгийн мэргэжилтнүүд хамрагдаж туршлага солилцох замаар өөр өөр нөхцөл байдалд тохирсон арга барил, түншлэлийн загварыг хамтран боловсруулж, хүүхэд хамгааллын үйлчилгээг орон нутгийн бодит нөхцөл байдалд тулгуурлан хэрэгжүүлэх практик шийдлүүдийг олох боломж бүрдэнэ.