Scroll to top
Scroll to top
АХУЙН ХҮРЭЭН ДЭХ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ, ХҮҮХДИЙГ БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛЪЯ...
Хүүхдийг унаж бэртэхээс сэргийлье...
Цонхны түгжээг хүүхэд онгойлгож чадахгүй болгох, цонхондоо хамгаалалтын тор хийх, цонхны тавцан руу хүүхэд дамжиж гарч болох зүйлсийг холдуулах.
Хүүхдийг орноос унахаас сэргийлж хүүхдэд зориулалтын ор хэрэглэх, хүүхдийг орны булан, захад унтуулахгүй байх, хаалт хийх.
Бага насны хүүхэд үлгэрийн баатар дуурайн өндрөөс үсрэх харайх эрсдэл байдаг тул бодит биш гэдгийг хүүхдэд хэлж, ойлгуулах.
Хүүхдийг өндөр сандал эсвэл түүний авирсан зүйл дээр нь орхиж явахгүй байх.
Нүхэн жорлонд бага насны хүүхэд унахаас сэргийлж түгжээ хийх, хаалгыг хааж хэвших.
Мөн цонхыг онгойлгохдоо аль болох босоо онгойлгож байх, цонхыг бүрэн онгойлгохоос сэргийлсэн хязгаарлалт болон шатны хаалт хийх.
‼Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийг ахуйн хүрээний осол гэмтэл, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж хүүхдэд тавих хараа хяналт, анхаарал, халамжаа бүү сулруулаарай.
